МАРАДОНА: МЕССИ САЙН ХҮН, ГЭХДЭЭ ТҮҮНД ЛИДЕРИЙН ЗАН ЧАНАР БАЙХГҮЙ
Пеле, Марадона хоёр Евро-2016-д зориулсан үзүүлэх тоглолтод Парист уулзалджээ. Олон жилийн турш хэвлэлээр бие биенийгээ хэмлэсэн ч гэсэн тэд найзууд шиг мөрөө алгадан, гар барин уулзаж, үзэл бодлоо солилцсон гэнэ. Ярианы явцад Марадонгаас Мессигийн тухай Пеле асуухад ингэж хариулжээ.
"Месси сайн хүн, гэхдээ лидерийн зан чанаргүй. Түүнд багаа магнайлах, лидер байх зан чанар илт дутагдаж байна” гэж Марадона хариулсан байна.