Д.Сумъяабазар: Энхтайваны гүүрийг бүрэн шинэчлэхээр төлөвлөж байна

Д.Сумъяабазар: Энхтайваны гүүрийг бүрэн шинэчлэхээр төлөвлөж байна

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар UBS телевизийн "Өглөөний мэнд Улаанбаатар" нэвтрүүлэгт оролцохдоо Энхтайваны гүүрийг бүрэн шинэчлэх талаар ярьжээ. Тэрбээр "Хоёр улсын эдийн засаг,  хамтын ажиллагаа, тусламжийн хүрээнд БНХАУ-ын төмөр замын анги нэгтгэл, Чайна констракшн Энхтайваны гүүрийг барьсан. 1958 онд ашиглалтад оруулснаас хойш 63 жил өнгөрч байна. Гүүрэнд шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байгаа. Энхтайваны гүүрийг бүрэн шинэчлэхээр төлөвлөж, Хятадын талтай ярьж, зургаан эгнээ болгон өргөтгөж, явган хүн, дугуйн замтай зураг төсөл хийгээд явж байгаа" хэмээн ярьжээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen