Конгод үерийн улмаас 200 гаруй хүн амиа алджээ

Конгод үерийн улмаас 200 гаруй хүн амиа алджээ

 

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын өмнөд Киву мужид үер, хөрсний гулгалтаас болж амь үрэгдэгсдийн тоо 200 давж, олон хүн ор сураггүй алга болжээ. Одоогийн байдлаар 203 хүний цогцсыг гарган авсан бөгөөд бусад алга болсон хүмүүсийг олох ажил үргэлжилж байна. 


Үерээс амьд үлдсэн Ануарит Зикужува бүхэл бүтэн гэр бүл, тэр дундаа хадмууд, мөн олон хөршүүдээ алдсан гэж хэлэв. "Тосгон бүхэлдээ эзгүй газар болон хувирсан. Зөвхөн чулуу л үлдсэн. Манай газар хэзээ, хаана байсныг бид хэлж чадахгүй байна" гэжээ. 

 

Талийгаачдыг хайх, оршуулах ажилд тусалж буй аврах багийн ажилтан Мичаке Нтамана хэлэхдээ, тосгоны оршин суугчид өнөөг хүртэл олдсон ойр дотны хүмүүсийн цогцсыг таньж, цуглуулахыг хичээж байна. Түүний хэлснээр, дов толгодоос өндөр тосгоноос урссан зарим цогцсыг модны навчаар бүрхэж булж байна. "Бидэнд өөр юу ч байхгүй учраас үнэхээр гунигтай байна" хэмээв.


Өмнөд Киву мужийн амбан захирагч Тео Нгвабидже энэ газарт очиж сүйрлийг өөрийн нүдээр үзсэн байна. Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа мужийн захиргаа эм, орон байр, хүнсний хангамжийг илгээсэн гэж нийтэлжээ.

 

http://www.shuud.mn/a/549356

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen