2020 он гэхэд жилд 25 тонн алт олборлоно
"Алт-2” хөтөлбөрийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Нэгдүгээр үе шат 2017-2018 онд, хоёрдугаар үе шат 2018-2020 онд хэрэгжих болно. Нэгдүгээр үе шат буюу ойрын хоёр жилийн хугацаанд холбогдох дүрэм журмыг боловсронгуй болгох, аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх замаар алтны нөөцийг өсгөх, бэлэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хууль бус олборлолтыг таслан зогсоох арга хэмжээ авна. Харин хоёрдугаар шатанд Алтны хайгуул, олборлолт, үйлдвэрлэлд дэвшилтэт технологийг нэвтрүүлж, алтны олборлолтыг жил бүр 2-3 тонноор нэмэгдүүлсээр 2020 он гэхэд жилд 25 тонн алт олборлосон байх бөгөөд алтны нөөц 100-150 тонноор нэмэгдсэн байх зорилт тавьж байна...
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж