III, IV САРД НИЙТ НУТГААР ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС ДУЛААН БАЙНА

III, IV САРД НИЙТ НУТГААР ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС ДУЛААН БАЙНА

 

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 3,4 дүгээр саруудад нийт нутгаар олон жилийн дунджаас 0.5-1 градуссаар дулаан  байна. Хур тунадасны хувьд нутгийн хойд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар ялангуяа нутгийн зүүн хагаст дунджаас бага хур тунадастай, хаврын улиралд нийт нутгаар хуурайшилт өндөр байх аж.

Мөн  2019 оны 2 сарын 20-ны өдрийн  байдлаар Монгол орны нийт нутгийн 70 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байгаагаас Баян-Өлгий, Завхан, Увс аймгийн нутгаар 15-24 см зузаан цастай байна. Харин бусад нутгаар цас багатай, ялангуяа зүүн аймгуудын ихэнх нутгаар цасгүй. Нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүлтэй байгаа хэдий ч нийт нутгаар цас багатай өвөлжсөнөөс хавар эрт хуурайшилт үүсэх нөхцөлийг бүрдүүлж байна.   

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen