Шалгуур давсан үнэртэн: Хуурамч үнэртнийг оригиналаас ялгах таван арга
Урьд өмнө нь бид дээд зэрэглэлийн сайн сүрчгийг зөвхөн тусгай дэлгүүрүүдээс худалдаж авах боломжтой байсан бол орчин үед бүх зүйл өөрчлөгдөөд байна. Олон нийтийн сүлжээ, интернет тавцнууд, eBay, хувийн дэлгүүрүүд гээд сүрчиг борлуулагдаж буй маш олон төрлийн цэгүүд үүсчээ. Харин тэд бидэнд үнэхээр сайн чанарын сүрчгүүд худалддаг болов уу? Ер нь оригиналыг хуурамч бүтээгдэхүүнээс хэрхэн ялгах вэ?
Магадгүй манай уншигчдын дийлэнх хувь нь оригинал сүрчгийг ямар ч асуудалгүй ялгаж чаддаг байх. Бид та бүхнийг eau de parfum-ыг будагтай устай андуурчих вий гэж айсан юм биш. Харин ердөө л анхааралдаа авахад илүүдэхгүй ерөнхий мэдээлэл хүргэж байгаа юм. Алдарт бизнесмен Натан Майер Ротшильдын хэлсэнчлэн "Мэдээлэл эзэмшдэг хүн дэлхийг эзэмшинэ" шүү дээ.
Хэрвээ та брэндийн албан ёсны дэлгүүр биш, харин төрөл бүрийн бүтээгдэхүүн борлуулдаг ямар нэгэн хувийн дэлгүүр лүү зүглэхээр шийдсэн бол нэг чухал зүйлийг сайн санаарай. Луйварчид ихэвчлэн олны дунд эрэлттэй, зах зээл дээр алдартай үнэртнийг хуулбарладаг. Тэд нарийн хүрээний хүмүүст танигдсан үнэртэнд цаг заваа үрэхгүй л болов уу. Chanel эсвэл Dior гэх зэрэг дэлхийн алдартай брэндүүдийн 50 ба 100 мл бүхий стандарт савлагаатай үнэртнүүд хуулбарлагдах аюулд хамгийн ихээр өртдөг. Зарим хуурамч бүтээгдэхүүнийг савлагаанаас нь хараад л таних боломжтой байдаг бол зарим сайн чанарын хуулбаруудыг зөвхөн хэрэглэж үзсэнийхээ дараа л олж мэддэг. Дашрамд дурдахад бид энэхүү нийтлэлийг бэлдэж байх үедээ өөрсдийнхөө хувийн үнэртний цуглуулгаас хоёр ширхэг хуурамч бүтээгдэхүүн олж авсан байгаа.
Савалгаа
Та бүхний мэдэж байгаагаар дээд зэрэглэлийн үнэртэн бүр целлофан хальсаар бүрхэгдсэн байх ёстой гэсэн дүрэм байхгүй. Гэхдээ хэрвээ целлофан хальс байгаа бол, тэрхүү хальс нь маш цэвэрхэн эвхэгдэж, хайрцгийнхаа хэмжээнд төгс таарч, тусгай лацаар битүүмжлэгдсэн байх ёстойг сайтар анхаараарай. Тэрхүү гялгар давхарга огтхон ч шаржигнах, хайрцгаасаа томдох, үрчийх, эсвэл далий хэмтэй байх ёсгүй.
Сайн чанарын үнэртний картонон хайрцаг зузаан материалтай байдаг. Харин картоны дотор тал цасан цагаан өнгөтэй байх ёстой. Хэрвээ таны худалдан авсан үнэртний дотор тал нь саарал туяатай байвал энэ нь муу гэсэн тэмдэг шүү. Брэндийн картонон хайрцгууд дээр ямар нэгэн наалт байдаггүй, сүрчгийн логог картон дээр шууд хэвлэсэн байдаг. Түүнчлэн оригинал үнэртний хайрцаг дотор мөн адил картон материалаар хийгдсэн, үнэртнийг бэхжүүлэх үүрэгтэй тусгай "угсралт" байдаг. Луйварчид харин энэхүү деталийг ихэвчлэн алгасаж, мөнгөө хэмнэсэн байдаг. Лацтай шинэ үнэртэн авахдаа эхлээд нь гартаа сэгсрээд үзээрэй. Оригинал үнэртэн дотроо хөдөлж, дуугарах ёсгүй.

Үнэртний лонх
Оригинал үнэртний лонх сайн чанарын шилээр хийгдсэн байдаг. Лонхны гадаргуу өөгүй тэгш ба гөлгөр байх ёстой. Хэрвээ ямар нэгэн бөмбөлөг эсвэл овон товон анзаарагдвал болгоомжлоорой. Лонхон дээрх тэмдэглэл ба нэршлүүд мөн адил маш тэгш, нягтаршил сайтай, нямбай байдаг. Энэ дашрамд нэг чухал деталь тодотгож хэлэхэд хэрвээ таны лонхноос үнэртэн гоожиж, урсаад байвал энэ нь хуурамч бүтээгдэхүүний илрэл биш, харин ердөө л үйлдвэр дээр алдаа гарсны шинж юм. Хэрвээ лонхон дээр ямар нэгэн наалт байвал тэрхүү наалт нь лонхны голоор тэгш бас нямбай наагдсан байх ёстой. Оригинал үнэртний таглаа лонхны хоолойтой нягт нийлж, харин гуурс нь цэмцгэр хийцтэй байж, лонхны ёроол хүртэл үргэлжилдэг. Хуурамч бүтээгдэхүүний гуурс ихэвчлэн өргөн, хайхрамжгүй хийгдсэн бөгөөд хэтэрхий урт байдаг.
Үнэ
Мэдээж хэрэг интернет дэлгүүрийн үнэртний үнэ жижиглэнгийн дэлгүүрүүдийнхээс бага зэрэг хямд байдаг. Гэхдээ брэндийн сайн чанарын үнэртнүүд хэзээ ч 50 эсвэл 60 мянган төгрөгийн үнэтэй байхгүй. Тэд үнэтэй түүхий эдээр хийгддэг тул чанартаа таарсан үнэтэй байдаг шүү дээ. Тэгэхээр хэтэрхий хямд үнэ хуурамч бүтээгдэхүүний гол шинж тэмдэг юм.
Үнэр
Үнэртний найрлага ба түүний тогтоц оригинал бүтээгдэхүүний хамгийн тод илрэл юм. Гэхдээ брэндийн үнэртнүүд заримдаа маш олон ааштай болж хувирдаг. Үнэртний аяс таны эрүүл мэндийн байдал, цаг агаар, биеийн халууны хэм, эсвэл бүр таны сэтгэл санааны байдлаас хамаарч өөрчлөгдөх магадлалтай. Тиймээс үнэртнийг өөр дээрээ хэд, хэдэн удаа туршаад үзэх хэрэгтэй. Хэрвээ үнэртэн сэгсрэгдсэн бол бага зэрэг тайвширч, жинхэнэ байдалдаа эргэн очтол нь хүлээгээрэй. Түүнээс гадна сайн чанарын үнэртэнд уламжлалт гурван үе шат бүхий үнэрийн дэлгэрэлт байдгийг бүү мартаарай. Таны авсан үнэртэн зөвхөн нэг төрлийн аястай байвал энэ нь хуурамч эсвэл муудсан бүтээгдэхүүн байх өндөр магадлалтай.
Эцэст нь хэлэхэд бидний хамар аливаа үнэрийг өглөөний цагт хамгийн оновчтойгоор мэдэрдэг шүү. Тиймээс үнэртний шалгуурыг өдрийн эхний хагаст явуулаарай.
эх сурвалж:http://www.buro247.mn/beauty/expert/shalguur-davsan-nerten-khuuramch-nertniyg-originalaas-yalgakh-tavan-arga.html