УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН НИЙТ ПРОКУРОР, АЖИЛТНУУДАД ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГӨВ

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН НИЙТ ПРОКУРОР, АЖИЛТНУУДАД ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГӨВ

 

Улсын ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх  Б.Жаргалсайхан 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Төв, орон нутгийн прокурорын газрын нийт прокурор, ажилтнуудад Прокурорын байгууллагын өмнө тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга зам, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулсан байна. Мөн дээд шатны прокуроруудын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх талаар албан даалгавар гаргажээ.

Уг даалгаварт прокурор, ажилтнуудын ажлын хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх, ялангуяа эрүүдэн шүүх аливаа хэлбэрийг гаргахгүй байхад прокурорын хяналтыг чиглүүлж ажиллах, Прокурорын байгууллага олон нийттэй харилцах, үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй болгон ажиллах талаар даалгасан байна.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen