Дорнод аймагт сураггүй болсон иргэдийг эсэн мэнд олжээ
Дорнод аймгийн Хэрлэн сумаас Гурванзагал сумын чиглэлд суудлын автомашинтай зорчиж явсан бага насны хүүхдүүдтэй таван иргэн энэ сарын 29-ний өдрийн 13:00 цагийн орчимд гараад одоог хүртэл сураггүй байна гэсэн дуудлагыг мөн өдрийн 21:42 цагт онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулан “Prius-41” суудлын автомашинтай иргэн 25 настай, эмэгтэй Т, 3 настай, эрэгтэй Е, 26 настай, эмэгтэй Т, 3 настай, эмэгтэй А, жолооч 27 настай, эрэгтэй Ш нарыг Гурванзагал сумын төвөөс баруун урд зүгт 30 км, Рашаант багийн “Овоо” гэдэг газраас эсэн мэнд олж, тусламж үзүүлжээ.