50 гаруй төрлийн хорт хавдрыг илрүүлэх боломжтой тест бүтээжээ

50 гаруй төрлийн хорт хавдрыг илрүүлэх боломжтой тест бүтээжээ

 

АНУ-ын “Grail” компанийн бүтээсэн “Galleri” тестийг ашиглан энгийн цусны шинжилгээгээр 50 гаруй төрлийн хорт хавдрыг илрүүлж, хорт хавдрын тусламж үйлчилгээг үүрд өөрчилж чадна гэж Их Британийн Үндэсний эрүүл мэндийн албаны захирал онцолжээ.

 Уг тестийг шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдэд аль хэдийнэ амжилттай туршаад байгаа аж. Английн NHS-ийн Гүйцэтгэх захирал Аманда Притчард "Хорт хавдрыг эрт илрүүлснээр амь нас аврагддаг бөгөөд энэ шинжилгээ нь хорт хавдрын эмчилгээг үүрд өөрчлөх боломжтой, ялангуяа хожуу үе хүртэл шинж тэмдэг илэрдэггүй хорт хавдруудыг илрүүлэх боломжтой.  Энэ туршилт нь хамгийн сүүлийн үеийн инновацыг нэвтрүүлсэн. Ингэснээр бид өвчтөнүүддээ хамгийн сайн тусламж үзүүлэх боломжтой болно” гэжээ.

Галлерийн шинжилгээ нь өвчтөний цусанд эргэлдэж буй хэвийн бус ДНХ-г олж тогтоодог байна. Лондоны Кингс коллежийн хорт хавдраас урьдчилан сэргийлэх туршилтын албаны эмч, доктор Томас Раунд Манчестер хотод болсон “ConfedExpo” бага хуралд хэлэхдээ “Эмч нар хэт ачаалалтай ажиллаж байгаа бөгөөд энэ тест нь бидэнд тустай байж магадгүй юм. Ихэнх хорт хавдрын хувьд урьдчилан сэргийлэх үзлэг хийх хөтөлбөр байдаггүй. Нойр булчирхайн хорт хавдрыг аваад үзэхэд ихэвчлэн дөрөвдүгээр шатандаа орсон үедээ шинж тэмдэг илэрч эхэлдэг. Тиймээс өвчний шинж тэмдэг илрэхээс  өмнө хорт хавдрыг илрүүлнэ гэдэг маш том амжилт” гэжээ.

https://www.dailymail.co.uk/news/article-12200619/Home-blood-test-checks-50-types-cancer-BOOST-survival-rates.html

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen