Мэс заслын эмч өсвөр насны хүүхдээр өвчтөний гавлын ясыг нүхлүүлжээ

Мэс заслын эмч өсвөр насны хүүхдээр өвчтөний гавлын ясыг нүхлүүлжээ

 

Австрийн нэгэн мэс заслын эмч өсвөр насны охиноо мэс засалд дагуулан орж, өвчтөний гавлын ясыг нүхлэх зөвшөөрөл олгожээ. "Kronen Zeitung" сонинд бичсэнээр, өнгөрсөн нэгдүгээр сард энэ явдал болсон. Ойн аж ахуйд гарсан ослын дараа 33 настай өвчтөн толгойдоо хүнд бэртэл авсны улмаас яаралтай мэс засалд орох шаардлагатай болж, Штирийн Грац их сургуулийн эмнэлэгт хүргэгдсэн байна.

Тухайн үед мэс засал хийх эмч нь 13 настай охиноо өвчтөний гавлын ясыг тусгай өрөмдлөгийн машин ашиглан, нүхлэх зөвшөөрөл олгосон аж.

Хагалгаа амжилттай болсон гэж эмнэлгээс мэдэгдсэн ч өвчтөн одоог хүртэл хөдөлмөрийн чадамжгүй хэвээр байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард цагдаагийн газарт нэрээ нууцалсан хүн энэ талаар мэдээлэл өгч, долдугаар сард өвчтөнөөс мэдүүлэг авснаар мэс заслын багийн эсрэг хэрэг үүсгэжээ. Мөн эдгээр мэс заслын багийнхнийг ажлаас нь халсан байна. Өвчтөний өмгөөлөгч Питер Фрайбергер "Манай үйлчлүүлэгч тэнд туршилтын туулай болсон. Тэр хөдөлмөрийн чадамжгүй болсон. Хэзээ эргэх нь тодорхойгүй. Түүнийг хохироосон хүмүүс нэг ч удаа холбоо бариагүй. Мэс засал нь хүүхдийн зугааг гаргах гэсэн үзүүлбэл биш. энэ бол байж боломгүй асуудал" гэж мэдэгдсэн байна.

Одоогийн байдлаар прокурорын алба мэс заслын эмчийн эсрэг мөрдөн байцаах тушаал гаргасан. Штирийн Грац их сургуулийн хувьд албан ёсны тайлбар өгөөгүй.

Эх сурвалж: SKY NEWS

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen