"Тод каннам" эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ

"Тод каннам" эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ

 

Өнгөрсөн гуравдугаар сарын 26-ны өдөр ХУД-ийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Тод каннам" эмнэлэгт өөх соруулах мэс ажилбар хийлгэсэн 29 настай эмэгтэй зүрх нь зогсож амь насааа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, эмэгтэйн зүрх нь зогсож, биеийн байдал нь хүнд, амьсгалын аппараттай нэгдүгээр эмнэлэгийн яаралтай түргэн тусламжийн тасагт хүргэгдэн ирсэн ч энэ сарын 1-ний өдөр эмэгтэй амьсгал хураасан юм. 

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газраас дараах шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, "Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох Нийслэлийн комиссын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хурлаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдрийн албан бичигт дурдсан дүгнэлтийг үндэслэн “Тод ББ” ХХК-ийн “Тод Каннам” эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэхээр шийдвэрлэлээ" гэжээ. 

Дашрамд дуулгахад, "Тод каннам" эмнэлэг нь тусламж үйлчилгээний чиглэлд заагдсанаас өөр ерөнхий мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлсэн, анх тусгай зөвшөөрөл авахдаа БЗД-т үйл ажиллагаа явуулна гэж авчихаад тухайн байршилдаа үйл ажиллагаа явуулаагүй. Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулсан, гоо сайхны нөхөн сэргээх чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлдэг хэрнээ мэргэшсэн арьс гоо заслын эмчгүйгээр тусламж үйлчилгээ үзүүлж байсан аж. 

Б.Аз

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen