УУЛЧДЫН ХОЛБОО: Амиа алдсан хоёр уулчин маань Дэлхийн дээвэрт хөтөчгүй гарсан анхны Монгол уулчид боллоо

УУЛЧДЫН ХОЛБОО: Амиа алдсан хоёр уулчин маань Дэлхийн дээвэрт хөтөчгүй гарсан анхны Монгол уулчид боллооЭверестийн оргилд гарах оролдлого хийх үедээ Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарын хоёр уулчин сураггүй алга болж, эрэн хайх ажиллагааны дүнд тэдний цогцсыг олсон билээ. Эверестийн оргил 8848 м д.т.д өндөрт хүчилтөрөгч, шерпа нарын тусламжгүй авиралтаа хийхээр зорьсон тэднийг Дэлхийн дээвэрт хөтөчгүй гарсан анхны Монгол уулчид болсныг баталсан талаар Монголын уулчдын холбооноос мэдэгдлээ.

Эргэн сануулахад, Дэлхийн дээвэр Эверест (8848 м д.т.д) оргил руу авиралт хийхээр 3 уулчид маань явсан билээ. Авиралтаа эхлүүлсэн 3 уулчны нэг Д.Отгонхүүгийн бие муудаж үндсэн кэмпт ирсэн бол авиралтаа үргэлжлүүлсэн Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар 4-р кемпээс дээш яваад 2 хоногийн турш холбоогүй, сураггүй болсон тул эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байдаг. Улмаар эрэн хайх ажиллагааны явцад тэдний цогцсыг олсон.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen