Улаанбаатар-Прага чиглэлд нислэг үйлдэнэ


Улаанбаатар-Прага чиглэлд нислэг үйлдэж эхлэхээр болсон талаар ЗТХЯ-наас мэдээллээ.  ЗТХЯ-аас агаарын тээврийн салбарт "Хямд тийз-хүртээмжтэй нислэг" зорилт дэвшүүлж, нислэгийн чиглэл, давтамжийг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа аж. 

Энэ хүрээнд Изинис Эйрвэйз ХХК 2024 оны зургаадугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Прага-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа юм байна. Мөн Хонконг, Бусан, Чонжу чиглэлд 2024 оны зургадугаар сарын сүүлээр хуваарьт нислэг эхлүүлэхээр төлөвлөжээ. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen