ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨ МАН-ЫНХАН ДОТРОО МӨН Ч ИХ ХАГАРЧ БАЙНА ДАА

ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨ МАН-ЫНХАН ДОТРОО МӨН Ч ИХ ХАГАРЧ БАЙНА ДАА

 

Энэ хаврын улс төр түгжрэлээс өөр ярих сэдэвгүй, халаа сэлгээ хийсэн шиг ээ нам гүм байгаа мэт боловч бодит байдал дээрээ эрх баригчдын “дайн” дотроо эд өрнөж байна. Угтаа бол нүүрсний хэрэг, Хөгжлийн банк, газрын наймаа гээд эрх баригчид идсэн ууснаараа талцаж, нэр дэвшигчдээ тодруулж чадахгүй хоорондоо үзэж байгаа сурагтай.


        Тэдний эрх мэдлийн төлөөх хагаралдаан савандаа багтаж шингэхээ болиод эхнээсээ хальж байх шиг байна. Хагарлаа дийлэхээ больсон МАН-ынхан бие биенээсээ хариугаа авах гэж гишүүддээ хэрэг “тохож” эхлэв бололтой. Өөрөөр хэлбэл, сонгууль болохтой зэрэгцээд МАН-ын гишүүд ээлж дараалан шүүхээс ял сонсож эхлэв.

     Хөгжлийн банкны хэрэгт холбогдож шүүхээс нийтийн албанд дөрвөн жил томилогдох эрхээ хасууулж, зургаан жилийн ял сонссон УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн араас УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нүүрсний хэргээр ял сонсов. Угтаа бол УИХ-д бүрэн эрх нь хэрэгжиж байгаа хэр нь шүүхээс ял сонссон хоёр дахь гишүүн боллоо.

        Түүнд шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасаж, 40 сая төгрөгийн торгууль ногдуулах шийдвэр гаргасан. Ингэснээр шүүхээс ял сонссон Б.Энх-Амгалан дараагийн сонгуульд нэр дэвших эрхээ хасуулж, улс төрийн тоглоомноос гарахаар нь тодорхой боллоо.

      Харин тэрбээр шүүхийн шийдвэрийн талаар “Би бол нүүрсний хулгайч биш. Хулгай хийж, худлаа хэлээгүй ээ. Мэдүүлгээ цаг тухайд нь өгсөн. Хууль шүүхийн байгууллагатай хамтран ажиллаж, хүндэтгэлтэй хандаж байгаа. Хэвлэл мэдээллийн байгууллагынхан ташаа мэдээлж байж шүүхэд хөндлөнгөөс нөлөөлөв өө. Би яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн мэдэгдэж байлаа. Гэвч энэ удаад яалт ч үгүй намынхаа хагарал дунд туг  тахиулчихсан уу, “Хотын фракц”-даа эргэж орсон уу, ямартай ч  ирэх сонгуулиар нэр дэвшихгүй нь тодорхой болсон.

Угтаа бол МАН-ын томоохон бизнесмэнүүдийн нэг, намын гол хандивлагчдын төлөөлөл гэлцдэг “Мишээл” группын эзэн гэгдэх Б.Энх-Амгаланг улс төрийн тоглоомоос гаргаж байгаа нь МАН-ын дотоод маргаан хурцадсан гэж харж болохоор байгаа юм.

Цаашлаад нэгнээ харлуулах сонгуулийн кампанит ажлаа эхлүүлчихсэн дотроосоо нэгнээ намнах ажлыг зохион байгуулалттай явуулж эхэлсэн гэх мэдээлэл МАН-ын байраар нисэх болсон. Үндсэндээ МАН-д сөрөг хүчин гэж байхгүй, хоорондоо эрх мэдлийн төлөөх өрсөлдөөнөө эрчимжүүлж эхэлсэн гэх нь бий. Тиймдээ ч энэ хаврын чуулганаар МАН-ын хагарал ил болж, ашиг сонирхлын төлөөх “зодоон”-оо эхлүүлж мэдэх нь.

        Энэ хаврын чуулганаар УИХ-аас хэд хэдэн асуудлаар нийтийн сонсгол явуулахаар Ажлын хэсэг томилон ажиллуулж буй. Үүнээс хамгийн дуулиантай, анхаарал татаж буй нь газартай холбоотой асуудлаарх сонсгол. Үе үеийн хотын дарга нарын газрын дуулианыг ил болгохоос гадна Миеэ.Энхболдын “Хотын фракц”-ыг нэг мөр дарж авахаар зүтгэж эхэлсэн гэх яриа МАН-ын байраар гарах болсон. Тиймдээ ч Б.Энх-Амгалангаас эхлэх улстөрчдийг тоглоомноос гаргаж эхэлсэн бололтой.

        Эргээд санавал, өнгөрсөн хугацаанд М.Энхболдын баруун гар Хотын менежер асан Т.Бадамжунайг Филиппинээс гавлаж авчраад АТГ-т тушаасан. Араас нь М.Энхболдын зүүн гар Ерөнхий архитектор асан М.Цэлмэгийн гэрт нэгжлэг хийлгэсэн. М.Энхболдын “Хотын фракц”-ын төлөөллүүд болох Т.Билэгт, Г.Мөнхбаяр, Ц.Батбаяр, Су.Батболд нарын авлигаар зурсан газрын гэрчилгээ, барилгын зөвшөөрлийн гэрээнүүдийг эх хувиар нь АТГ-т аваачиж өгсөн. Ар араасаа АТГ-т дуудагдаж эхэлнэ гэсэн үг. Удахгүй газрын асуудлаар сонсгол эхлүүлбэл, М.Энхболдоос эхлэлтэй нийслэлийн газар олголтын баримтууд шил шилээ даран гарч ирнэ гэсэн үг. Ингээд харахаар Б.Энх-Амгаланг улс төрөөс зүгээр ч нэг явуулчихсан хэрэг биш болж таарах нь. Угтаа бол УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг “Хотын фракц"-аас Ерөнхийлөгчтэй дотно болж үлдсэн цөөн хүмүүсийн нэг гэдэг. Тиймээс “Хотын фракц”-ынхны хоморгонд өртсөн байж мэдэх нь. Ийн энэ хаврын улс төр “амь” орж, МАН-ынхан хоорондоо халз “тулаан” эхлүүлэх нь гарцаагүй боллоо.

  Өмнө нь Ардын намынхан хэчнээн хэрүүл, зодоонтой байсан ч түүнийгээ гадагш нь гаргахгүй, асуудлыг хүндрүүлэлгүй дарж чаддаг хэмээн өөрсдийгөө дөвийлгөж, Ардчилсан намынхныг тохуурхдаг байлаа. "Олон хавар нэгэндээ" гэж өнөөдөр Ардын намынхны эрх мэдлийн төлөөх зодоон “хайрцаг”-наасаа хальж, багтаж, шингэх аргагүй болчихоод хаа сайгүй хальж, асгарч эхэлж байна.

 

https://ergelt.mn/news/44/single/42779

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen