Хиймэл оюун ухааныг аюулгүй ашиглах ёстой
Швейцарын Давос хотноо 2024 оны Дэлхийн эдийн засгийн форум болж байна. Форумд оролцогч олон салбарын төлөөллүүд хиймэл оюун ухаан хүн төрөлхтний хөгжилд асар их боломж авчирч, технологийн хувьсгал, аж үйлдвэрийн өөрчлөлтийг шинэ шатанд гаргана гэж ярьж байна. Нөгөө талаар хиймэл оюун ухаан аюулгүй байдал, засаглал, зохиогчийн эрх, ёс зүйн асуудалд бодит сорилт болж байгааг тодотгохын сацуу форумын үеэр гаргасан "Дэлхийн эрсдэл-2024" тайланд онцолсноор, ойрын үед болоод ирээдүйд хиймэл оюун ухааны үзүүлэх сөрөг нөлөө дэлхий нийтийн өмнөх том эрсдэл болно гэсэн юм.
Бодлого тогтоогчид хиймэл оюун ухааны асар их боломжийг аюулгүй ашиглах хэрэгтэй гэж ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристалина Георгиева хэлэв.
Үргэлжилж байгаа форумын хиймэл оюун ухааны салбар хуралд оролцогчид "Ямарваа технологийн дэвшлийг цөөн хүмүүс ашиглах бус илүү олон хүмүүст үр өгөөж хүртээх ёстой" гэлээ.