Хятад-Монголын Эрээн-Замын-Үүд боомт зорчигч тээврийн үйлчилгээгээ сэргээлээ

 

"2023 оны 01 дүгээр сарын 08-ны өглөөний 08:45 цагт олон улсын зорчигч тээврийн анхны автобус Эрээн боомтоор орж ирэв. Энэ нь Хятад-Монголын Эрээн-Замын-Үүд боомтоор зорчигч тээврийн хэвийн зорчих журам дахин сэргэж буйг тэмдэглэсэн юм.

Монгол Улстай хиллэж байгаа хамгийн том эх газрын боомтын хувьд Эрээн боомт нь Хятад улсын "Бүс ба зам" бүтээн байгуулалт, хойд зүгт нээлттэй байх чухал гүүр болж байна. Ингэснээр тус боомтоор зорчигч тээвэрлэлтийг сэргээх ажлыг сайн хийх, Хятад болон гадаадын ажилтнууд хоорондын солилцоог дэмжин, боомтоор нэвтрэх үр дүнг дээшлүүлэх, Хилийн шалган нэвтрүүлэх цэгийн арга хэмжээг цаг тухайд нь сайжруулж, цагдаагийн хүчийг томилж, орох, гарах хүн бүрд эмх цэгцтэй, тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлж байна.

 

Найруулагч: Saraa
Эх сурвалж: nm.cnr.cn
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen