Д.Амарбаясгалан дарга аа, МАН-дуулахад ЖДҮ-чин, концессчид хэрэггүй

Д.Амарбаясгалан дарга аа, МАН-дуулахад ЖДҮ-чин, концессчид хэрэггүй

 

МАН-ын сүр дуулиант XXX их хурлаасаа хойш авлига, албан тушаалын хэрэгтнүүдээсээ сална гэдгээ илэрхийлсэн ч эцэслэн шийдэгдсэн нь ховор. Гэхдээ энэ удаа Засгийн газрын бүтцийг өөрчлөх сургаар ЖДҮ, концесс нэр холбогдсон олон гишүүн сайд болохоор санаархаж явна.

МАН-ын генсек энэ боломжийг ашиглаад ЖДҮ, концесст холбогдсон гишүүдээ ядаж дээл өмсгөхгүй Засгийн газраас хол байлгаасай.

Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт өөрийн "Алтай трейст" компанид 77.6 тэрбум, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хадам ахынхаа "Засаг чандмань майнз" компанид 162.6 тэрбумыг концессийн гэрээ нэрээр авсан гэх дуулианд холбогдож байсныг олон нийт мартаагүй. Тэдний хувьд ингээд ч зогсоогүй Хөгжлийн банк хөгөө чирэхэд асар их нэмэр үзүүлж, хамаарал бүхий эс бөгөөс хамгийн ойрын хүмүүстээ зээл авах зэргээр нөлөө үзүүлсэн байдаг.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн НӨАТ-ын буцаан олголт хувийн компанидаа шилжүүлсэн хэрэгт холбогдож явсан нь саяхан. Мөн ЖДҮ-гийн дуулиан дэгдэхэд “Солар хаус” ХХК-ийн авсан зээл мань гишүүнийг чиглэж байв.  

Түүнчлэн УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг “СОНЭ” ХХК, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Сингапур хейлт кейр” ХХ, Х.Болорчулуун “Дорнод гурил” ХХК-д тус тус зээл авахад нөлөөлсөн гэх асуудалд хутгалдаж, ард нийтийн эрхийг булааж байсан нь саяхан биш гэж үү.

МАН-ын эрхэм дарга нар ард иргэдийн боломжийг хулгайлсан, эрх мэдлээрээ далайлган эдийн засгийн эрх чөлөөнд тэмүүлж яваа дээрх нэр бүхий гишүүддээ хариуцлага тооцон ядаж давхар дээл өмсгөлгүй Засгийн газраас холхон байлгаасай. Тэр цагт МАН-д мандах боломж бага ч болов гарна шүү.  

https://erennews.mn/article/56735

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen