Шатахууны үнэ буурах уу
"Петровис”, "Шунхлай” зэрэг компани энэ сарын 12-нд шатахууныхаа үнийг литр тутамд нь 80-150 төгрөгөөр нэмж иргэдийг багагүй бухимдуулсан. Тэгвэл, үүнтэй холбогдуулан, холбогдох байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, компаниуд яагаад, ямар шалтгаанаар үнээ өсгөх болсныг тогтоохоор шалгалт явуулж тус компаниудыг үндэслэлгүйгээр шатахуунаа нэмсэнийг тогтоосон. Тиймээс шатахууны үнээ буцааж буулгах үүрэг өгөөд багагүй хугацаа өнгөрсөн. Гэвч шатахууны үнэ өнөөдрийг хүртэл буугаагүй байна. Хэзээ үнэ буух бол гэсэн хүлээлт иргэдийн дунд их байсан.
Гэтэл Засгийн газар ОУВС-тай хамтран ажиллаж "Стэйнд Бэй" хөтөлбөр хэрэгжүүлэх болсноор шатахууны онцгой албан татварыг долдугаар сарын 1-нээс эхлэн нэмэхээр болсон.
Энэ нь нэгэнт үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн шатахуун түгээх станцуудад үнээ буулгахгүй байх бас нэгэн шалтаг болсон. Шатахууны үнэ буухгүй байх гэж зарим эх сурвалжууд мэдээллээ.
Т.Гэрэл