Сар шинийн тахил

Тусгаар тогтносон Монголын баяр Чингисийн Монголын цагаан сар, хаврын тэргүүн сар гарах нь ээ.

Сар шинийн тахил

 

Ямар жил гарч байгаагаас үл хамааран бурхан тахилдаа юу өргөх вэ гэсэн асуулт ирж байна.

Өвлийн адаг сарын битүүнд бүгд тахил таваг, идээ цагаагаа эхний од тэнгэрт үзэгдэхэд засдаг гэдэг.

Нүүдэлчин Монгол болохоор таван хушуу малын буян, айраг цагаа идээ шүүснээсээ дээж болгон өргөнө.

Арц, хүж, зул, цай сүүний дээжээр тахил засна.
Чихэр жимс, бал бурам, боов будаа, аль амттаны дээжээр бурханы идээг засч болно.

Догшин сахиус бурханд зарим нь нанчод өргөж, сүм хийдээс гоёмсог чимсэн баримжаа балинг ч өргөдөг.

Төрийн долоон эрдэнэ, найман тахил, хив торго хадаг тэргүүтэнг ч өргөж бусдад гайхуулахгүй бурхандаа чин сэтгэлээр өргөх нь жинхэнэ тахил болно.

Тотгонд дээр тавидаг гурван мөс хорвоогийн амьтанг аварч мангасыг дарсан Лхам сахиусны луусны ундаа болгодог тахил.

Тэр гурван мөс шиг тэр жилдээ тунгалаг явахын билэгдэл болдог билээ.

Таван мэдрэхүйг баясгадаг талын монголын цагаан сар буянаа ч нэмдэг хүчээ ч сэлбэдэг буянт баяр!
 
 
 
https://www.facebook.com/erdenebat.baasanjav/posts/10154491570007635

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen