Н.Алтанхуяг: Намайг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй гэсэн бүлэглэлийн ажиллагаа өрнөж байна

Н.Алтанхуяг: Намайг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй гэсэн бүлэглэлийн ажиллагаа өрнөж байна

 

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдөр АТГ-т байцаалт өгч байна. Тэрээр мэдүүлэг өгөхийн өмнө сэтгүүлчдэд дараах мэдээллийг өгөв. Тодруулбал, "Н.Алтанхуяг гэдэг хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй байх, Ерөнхийлөгч болчихвол хамаг хэрэг нь илэрчих гээд байгаа айдас хүйдэстэй цөөхөн бүлэг байдаг юм. Тэд нар ийм ажил хийгээд олон жил болж байна. Ерөнхий сайдын ажлыг хийж байхаас эхэлсэн, энэ ажил. Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж болохгүй. Ямар ч үнээр хамаагүй зогсоох ёстой гэсэн зорилготой ажлууд яваад байгаа. Засагт ажиллаж байх хугацаандаа ард түмэн, улсын хөгжлийн төлөө, монголчуудыг эх оронд нь сайхан амьдруулахын төлөө чөмгөө дундартал зүтгэсэн. Ганц би биш бүгд хамтарч сайхан ажилласан. Энд ажиллаж байхад надад улсын мөнгө төгрөгөөс идэж ууя гэдэг бодол төрөх нь байтугай хийлгээгүй. Яагаад ингэж ноцоод ноолоод байдаг юм гэхээр бүлэглэлийнхэн Н.Алтанхуягийг ямар нэгэн байдлаар мөнгө төгрөгтэй холбох юмсан гэсэн бодлого төлөвлөгөөт ажлын үндсэн дээр зургаа, долоон жил ноцолдож байгаа. Угаасаа асуудал гарахгүй болохоор хамаатан, садан ойр хавийнх нь хүмүүсийг шоронд хийгээд Н.Алтанхуяг юу хийсэн, түүнийг хэл гэдэг муухай юм байдаг. Надад идэж уусан юм байхгүй. Гуравдахь нь сая Эрдэнэтийг улайм цайм луйвардаад авчихаж байгаа. Нэг зүйлд санаа зовж байгаа. 1990 оны ардчилсан хувьсгалыг бид хийхдээ цөөхөн хүн баяжаад олонх нь ядуурдаг нийгмийн төлөө яваагүй. Би их сургуулийн багшийн ажлыг орхиод улс төрд орж байхдаа монголчууд бүгдээр сайхан, эрх чөлөөтэй амьдрах нийгмийн төлөө явсан. Одоо Эрдэнэтийг хулгай дээрмээр аваад бөөн юм болж байна. Тавантолгой, Оюутолгой дээр зөндөө юм хийгдсэн. Энэ талаар АТГ-т зөндөө юм хэлсэн. Яг одоо Монголыг болохгүй болгоод байгаа булхай луйвар их байна. Түүнийг та нар шалгаач, би бодитой баримт хэлье гээд зөндөө баримт хэлсэн. Шалгадаггүй юм билээ” гэлээ.


Б.ЗАЯА /ЗУУНЫ МЭДЭЭ/


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen