Харү башёгийн эхний өдөр Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Хошёорюү СБямбасүрэнг давлаа

Харү башёгийн эхний өдөр Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Хошёорюү СБямбасүрэнг давлаа

 

Сумо бөхийн Харү башё буюу гуравдугаар сарын тэмцээн ням гарагт буюу гуравдугаар сарын 13-нд Осака хотноо нэг Их аварга, 3 Озэки цолтонтой эхэллээ. Энэ цаг үеийн ганц Их аварга /Ёкозүна/ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ барууны манлайд гарч барилдах бөгөөд эхний  өдөр Комүсүби Хошёорюү С.Бямбасүрэнтэй таарч барилдан ёрикири мэхээр давж анхны даваагаа авлаа.
Харү башёгийн зүүний манлайд гарч барилдаж буй Озэки Такакейшо энэ өдөр Ура /М-1/-тай учраа таарч түүнийг ошидаши мэхээр давлаа. Ичиножёо А.Ичинноров /М-2/ эхний өдөр шинэхэн Озэки Митакэүмитай барилдаж түүнд ошидаши мэхээр ойчлоо.
 
Харин энэ өдөр Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-4/, Эндо/М-4/-той хүч үзэж түүнийг ёрикири мэхээр хаяж 1 даваатай башёг эхлүүллээ. Тамаваши Б.Мөнх-Оргил /М-2/, Сэкиваке Вакатакакагетай таарч барилдан түүнд цүкиотоши мэхээр ойчлоо.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-8/, энэ өдөр Саданоүми /М-8/-тэй барилдаж түүнийг кубинаге мэхээр хаяж Харү башёг даваагаар эхлүүлэв.
Өнгөрсөн Хацү башёд 11 давсан Хошёорюү С.Бямбасүрэн чансаа ахиж Комүсүби цолноос барилдах бол Чиёошома Г.Мөнхсайхан, Кирибаяама Б.Лхагвасүрэн нар чансаа буурч барилдаж байгаа юм.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen