Удамт бөх Хошорюү С.Бямбасүрэн анхны даваагаа авчээ
Осака хотноо эхэлсэн мэргэжлийн сүмогийн харү башёд анхаарал татаж буй бөхчүүдийн нэг нь Таканоива А.Баасандорж. Тэрбээр өнгөрсөн намар ёкозүна Харүмафүжид зодуулж, хүнд бэртэл авсан гэх шалтгаанаар хоёр башё өнжсөн. Тэгвэл энэ башёгийн жюүрёод барилдахаар болсон нь олны анхаарлыг татаж байна. Харү башёгийн эхний өдөр Таканоива А.Баасандорж Тобизаруг давж, эхний даваагаа авсан. Мөн өнгөрсөн нэгдүгээр сарын башёд өвчний улмаас амжилттай барилдаж чадаагүй
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ чансаа буурч, жюүрёод барилдах болсон билээ. Тэрбээр эхний барилдаанаа Токүшорюүтэй хийж, ялагдав. Түүнчлэн Энэ хэдхэн сарын өмнө сүмод хөл тавьсан, ёкозүна Асашёорюү Д.Дагвадоржийн төрсөн ах Д.Сугаррагчаагийн хүү Хошорюү С.Бямбасүрэн анхны даваагаа аваад байгаа юм. Тэрбээр жонокүчи зиндааны барууны 19д эрэмбэлэгдэн барилдаж байгаа юм. Харү башёг аваргуудаас Хакүхо М.Даваажаргал, Кисэносато нар өнжсөн бол Какүрюү М.Ананд тэргүүлэн барилдаж байна. Өндөр цолтой бөхчүүдээс озэки Гоэйдо, Такаясү нар япончуудын итгэл найдвар болон үлдсэн бөгөөд тэд түрүү бөх болохын төлөө өрсөлдөх хамгийн боломжтой бөхчүүд юм. Мөн нэгдүгээр сарын тэмцээнд түрүүлсэн Гүржийн бөх Точиношин аварга цолоо хамгаалж чадах уу гэдэг нь олны анхааралд байна. Манай бөхчүүдээс Ичиножёо А.Ичинноров, Тамаваши Б.Мөнх-Оргил, Араваши Э.Дөлгөөн, Чиёошима Г.Мөнхсайхан нар дээд зиндаанд барилдаж байгаа юм.
Б.Сийлэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин