ЕБС-ын сурагчид дөрөвдүгээр сарын 4-нөөс ДОЛОО ХОНОГ АМАРНА

ЕБС-ын сурагчид дөрөвдүгээр сарын 4-нөөс ДОЛОО ХОНОГ АМАРНА

 

Нийслэл болон орон нутгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын хичээл 2022 оны хоёрдугаар сарын 14-нд эхэлсэн билээ. 

Энэ улиралд сурагчид долоон долоо хоног хичээллэх аж. Улмаар дөрөвдүгээр сарын 4-нөөс амралт эхэлж, долоо хоног үргэлжилснээр сурагчид дөрөвдүгээр сарын 11-ний даваа гаригт хичээлдээ явж эхэлнэ. 

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид энэ жилд гурван улиралтайгаар хичээллэж байгаа. Эхний улиралд 16 долоо хоног хичээллэж, арванхоёрдугаар сарын 18-наас амарсан. Харин хоёрдугаар улирлын хичээл хоёрдугаар сарын 14-нд эхэлсэн билээ.

Эх сурвалж: БШУЯ

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen