ЭХ ХЭЛНИЙ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ЭХ ХЭЛНИЙ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

 

Жил бүрийн хоёрдугаар сарын 21-нд Олон улсын эх хэлний өдөр тохиодог. Улс үндэстэн бүр өөрсдийн төрөлх хэлээрээ дамжуулан мэдлэг эзэмших, мэдлэгийг бусдад түгээх өргөн боломжоор хангаж мөн хангагдаж байдгийг дэлхий дахинд сурталчилах зорилготой.


ЮНЕСКО энэхүү өдрийг хамтран ажиллагч байгууллагуудын оролцоотойгоор 15 дахь жилдээ тэмдэглэж байгаа юм. Энэ өдрийг тохиолдуулан дэлхий даяар хэл шинжлэлийн олон төрөл зүйл, олон хэлээр яригч байхын ач холбогдлыг таниулах чуулга уулзалт, урлагийн тоглолт, сургалт семинар зэрэг үйл ажиллагааг зохион байгуулдаг байна.

Манай  Монгол хэл бол өөр бусад хэл рүү хөрвүүлэхэд утгыг нь бүрэн төгс илэрхийлж барамгүй  гайхамшигтай хэл гэдэг. Мөн Улс гүрний тусгаар тогтнолын хамгийн том баталгаа бол тухайн орны эх хэл байдаг. Эх хэлээ алдсанаар бусад орны эрхшээлд орж, үндэстэн даяараа мөхсөн гашуун түүх цөөнгүй бий. Гэтэл сүүлийн жилүүдэд монгол хэлээрээ "Чихний чимэг” хийх нь багасч, хэлнийхээ үнэт чанарыг нь алдагдуулж байгаа нь харамсалтай.
Цахим сүлжээг өргөн хэрэглэдэг болсон өнөө үед хүн бүр зөв бурууг нь үл тунгаан өөрийн хүсэл, сонголтоороо аливаа үгийг бичдэг болсон нь эх хэлийг алдагдуулах, баялыг өвийг устгах болсон нь харамсалтай.
Б.Сансар
olloo.mn
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen