Нөхөр Абрахам Линкольндоо хаягласан Мэри Линкольны захидал

Нөхөр Абрахам Линкольндоо хаягласан Мэри Линкольны захидал

 

АНУ-ын анхны тэргүүн хатагтай Мэри Линкольны 1962 оны арваннэгдүгээр сарын 2-нд эр нөхөр, тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Абрахам Линкольнд хаягласан захидлыг хөрвүүлэн хүргэж байна. Тухайн үед Мэри Линкольн 44 настай байсан бөгөөд нөхөр Абрахам Линкольн нь төрийн тэргүүн болоод нэг жилийн хугацаа л өнгөрөөд байсан аж. Тэрээр Төрийн тэргүүн нөхөртөө төвөг учруулахгүйн тулд гурван хүүхдийн хамт Нью-Жерси мужийн тал нутагт амьдарч эхэлсэн бөгөөд тухайн үедээ энэхүү захидлыг илгээж байжээ.

 

Хайрт нөхөр Абрахам Линкольн минь

           Өөрийн тань хоолойг сонсох гэж хий хоосон л ганцаараа гуниглан хүлээн суух юм. Үнэндээ өөрийгөө захидал бичих эрхгүй гэж бодсон ч одоо үүнийгээ зөвтгөх шалтаг болгож би олон сайн үйл, буяны ажил хийх болно. Нийслэл Вашингтоноос энд ирэх үл таних хүмүүсийн цуваа тасрахгүй. Тэднээс таныг сайн, сайхан сууж байгаа мэдээг дуулахад сайхан байдаг. Харин би хариуд нь аль чадахаараа л танд сайн, сайхныг хүсэж бодлогоширох болов. Энэ нутагт цаг агаар сайхан байхад таныг бодоход сайхан ч цаг агаар муудах үед таны зүг рүү өнгөрч, явах вий гэж айх юм.

 

           Бидний бяцхан Тадди сайн сууж байгаа. Нэг л өдөр аав шигээ мундаг эр болох байх. Гэхдээ Тадын булчин, шөрмөсөөр нь өвдөж байгаа гэж өөрөө их ярих боллоо. Эхэндээ нэг их тоогоогүй ч хэлснээс нь хойш хэд хоногийн дараагаас их айж эхэлсэн. Үнэндээ юу хийх эсэхээ ч мэдэхгүй байна. Аль эсвэл зарим үед ийм мэдрэмжүүдээ хөөж, гаргах хэрэгтэй байх л даа. Мартсанаас Тадын шүд уначихсан. Би чадвал ирэх пүрэв гарагийн нийслэл хүрэх шууданд өгч явуулна.

 

           Энд ирснээс хойш нутгийн хүмүүс надад их сайн хандах болсон. Эндхийнхэн хөгшин, залуугүй үнэхээр сайхан хүмүүс байдаг. Зарим нутгийн хөгшин намайг цаашлуулж, МакКеллан генералын оронд би генерал болбол Нью-Жерси муж хөгжиж, ард иргэд намайг бурхан шиг л тахин шүтэх юм байх. Үнэхээр хөгжилтэй хөгшчүүл бий.

 

           Хааяа дурсаж, бодож, санадаг бүхнээ чадлынхаа хэрээр л хичээнгүйлэн энэ цаасан дээр буулгалаа. Эр нөхөр танаас “Та нарыгаа санан дурсаж байна” хэмээсэн хариу хурдан ирвэл юутай баяр жаргалтай байх вэ. Гэвч миний энэ байдал таны хүлээсэн том үүрэгт хүндрэл учруулж, туулсан бүх замаараа буцаад ухарч ч болох юм.

 

 

https://ergelt.mn/news/110/single/16632

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen