Ц.Оюунгэрэлийн анхны нөхөр
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл гурван нөхрийн нүүр үзэн нэг хүү, охинтой билээ. Түүний ганц хүүг Б.Идэр-Од гэдэг бөгөөд сэргэлэн чадварлаг залуу байдаг билээ.
Тэгвэл тэрбээр анхны ханийнхаа зургийг олон нийтийн сүлжээ сайтнаа нийтлэн "Хүүгийн аав дэслэгч Л.Бат-Эрдэнэ. АН-2 онгоцны нисгэгч, аймгийн начин, анхны хань минь билээ" хэмээн тайлбар хийжээ. Түүний анхны хань хүүгээ бага байхад нь зуурдаар тэнгэрт хальсан аж. Харин хоёр дахь нөхөртэйгээ бусдын нөлөөлөлөөс болоод хоёр тийш болсон хэмээн нэгэнтээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдаж байсан юм. Харин гурав дахь нөхөр нь Жефри хэмээх америк эр. Тэд Стэнфордын их сургуульд суралцаж байх үед нь танилцсан аж.
Хувийн амьдралаа тэр бүр нуугаад байдаггүй Оюунгэрэл хүүхдүүдтэйгээ ч чөлөөтэй харилцаатай нэгэн. Түүний хүү Б.Идэр-Одыг одоо хүмүүс комедиан гэдгээр нь илүү таних болсон билээ.