Үлгэрийн баатрууд Холливудын болон Зөвлөлтийн хүүхэлдэйн кинон дээр...

Үлгэрийн баатрууд Холливудын болон Зөвлөлтийн хүүхэлдэйн кинон дээр...

 

Маш сайн зохиосон дүр гэдэг ямар ч орны хэл, соёлд хөрвөж чаддаг билээ. Үүний жишээ гэвэл Шерлок Холмс, Гамлет нарыг дурдаж болно. Бүр үзэл суртлын ялгаанаас болоод дайсагнаж байсан барууны орнууд болон ЗХУ хүртэл нэг эх сурвалжийг өөрсдийн үзэмжид тааруулан дэлгэцийн бүтээл болгож ирсэн бөгөөд өнөөдөр та бүхэнд тэдгээрийг хооронд нь харьцуулж хүргэхээр бэлтгэлээ. 

1Маугли

 

"Ширэнгийн ном" хэмээх хүүхдийн сонгодог зохиолыг АНУ-ын Walt Disney компани "The Jungle Book" (1967) хэмээх хүүхэлдэйн кино болгосон нь эх зохиолынхоо эхний хэсгийг л харуулдаг байна. 

Харин Зөвлөлтийн хийсэн "Маугли" (1973) кино нь "Ширэнгийн ном"-ийг бүтнээр нь харуулдаг аж. 

 

Маугли

2Шир Хан

 

Дээрх зохиолын гол эсрэг дүр Шир Хан бар мөн дээр дурдсан хоёр кинон дээр гардаг юм. Ялгаа нь гэвэл "The Jungle Book" (1967) киноны Шир Хан нь Мауглиг ердөө хоол гэж хардаг бол зөвлөлтийн хувилбар нь хүмүүсийг үнэн голоосоо үзэн яддаг аж. 

 

Шир Хан

3Багира

 

Өөр нэг томоохон туслах дүр Багира нь АНУ-ын хувилбар дээр эрэгтэй, харин ЗХУ-ын хувилбар дээр эмэгтэй болж гардаг. 

 

Багира

4Винни Пух

 

Мөн Walt Disney компанийн бүтээсэн "Winnie the Pooh and the Honey Tree" (1966) хэмээх хүүхэлдэйн кино нь тэр жилийнхээ Оскарын наадмаас шилдэг богино хэмжээний хүүхэлдэйн кино шагналыг хүртсэн байна. Чухамдаа энэ киноны үргэлжлэл болсон бүтээлүүдээр нь дэлхий нийт Винни Пухыг сайн мэддэг болсон байна.

Харин Зөвлөлтийн найруулагч Фёдор Савельевич Хитрукийн "Винни Пух" (1969-1972) цуврал нь социалист орнуудад хамгийн сайн танигдсан билээ. Сонирхолтой нь 80-аад онд Фёдор Хитрук Disney-н студиэр зочлох үед "Winnie the Pooh and the Honey Tree"-ийн найруулагч Вольфганг Райтерман Зөвлөлтийн хувилбарыг өөрийнхөөс нь илүү болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн аж. 

 

Винни Пух

5Гуталт муур

 

"Гуталт муур" хэмээх үлгэрийг ганцхан АНУ, ЗХУ гэлтгүй Японы анимэ студи амилуулсан байна. 

ЗХУ-ын "Гуталт муур" нь 1968 онд анх гарсан бол АНУ-ын Dream Works студийн хувилбар нь "Shrek 2" (2004) кинон дээр анх гарсан бөгөөд үзэгчдийн хамгийн хайртай дүрүүдийн нэг болсон юм. 

Тэгвэл Японы Toei Animation студийн "Гуталт муурын гайхамшигтай адал явдал" (1969) кино нь тухайн үедээ багагүй амжилт олсон учраас тус компанийн бэлэг тэмдэг болж үлджээ. 

 

Гуталт муур

6Пиноккио, Буратино

 

Анх 1883 онд хэвлэгдэж байсан Италийн "Пиноккио" ном нь бүх цаг үеийн хамгийн алдартай хүүхдийн зохиол төдийгүй шашны судруудыг эс тооцвол хамгийн олон хэл дээр хөрвүүлэгдсэн ном болжээ.

Тиймээс ЗХУ-ын зохиолч Алексей Толстой тухайн үеийн хүүхдүүдийн сэтгэхүйд тааруулан Пиноккиог орчуулахаар шийдсэн боловч үндсэн зохиол нь хэт хэрцгий санагдсан учраас бага сага өөрчлөлт хийсээр эцэст нь тусдаа өөр зохиол болгосон нь 1936 онд "Алтан түлхүүр буюу Буратиногийн адал явдал" нэртэйгээр хэвлэгджээ. Тиймээс олон хүн Буратиног Пиноккиогийн шинэчилсэн хувилбар гэж үздэг. 

"Алтан түлхүүр буюу Буратиногийн адал явдал" нь ялгаагүй Зөвлөлт төдийгүй бусад социалист орнуудад хүүхдийн сонгодог бүтээл гэж тооцогддог бөгөөд 1975 оны кино мөн дутахааргүй нэрд гарсан билээ. 

Харин Пиноккиогийн хувьд Walt Disney-н бүтээсэн 1940 оны хүүхэлдэйн киногоороо дэлхий даяар нэрд гарсан юм. Харин хамгийн сүүлд Италичуудын өөрсдөө гаргасан "Pinocchio" (2019) хэмээх кино нь шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан байна. 

 

Пиноккио, Буратино

7Үнсгэлжин

 

Ханс Кристиан Андерсоны үлгэрийн баатар Үнсгэлжингийн тухай тоолж барамгүй олон бүтээл байдаг. 

Тэдгээрээс хамгийн алдартайг нь 1950 онд Walt Disney компани, 1979 онд Союзмультфильм студи бүтээсэн аж. 

 

Үнсгэлжин

8Лусын дагина

 

Мөн Ханс Кристиан Андерсоны үлгэрийн баатар Лусын дагина нь 1968 онд анх Зөвлөлтийн хүүхэлдэйн кино болж гарсан байна. 

Харин Walt Disney-н бүтээсэн 1989 оны "Little Mermaid" кино нь тус компанийг дампуурлаас аварсан түүхтэй. 

 

Лусын дагина

9Нисдэг Карлсон ба жаал хүү

 

Шведийн "Дээвэр дээрх Карлсон" хүүхдийн зохиолын гол дүрүүд болох Нисдэг Карлсон болон жаал хүү хоёр ЗХУ-ын 1968-1970 оны хооронд гарсан хүүхэлдэйн киногоороо өнөөг хүртэл танигддаг билээ. 

Харин Швед-Норвеги-Герман зэрэг орнууд хамтарч 2002 онд Карлсоны тухай цурвал хүүхэлдэй хийсэн байна. 

 

Нисдэг Карлсон ба жаал хүү

10Улаан малгайт

 

ЗХУ-ын "Улаан малгайт" (1977) кино нь тухайн үедээ хүүхдүүдийн хамгийн дуртай бүтээлүүдийн нэг болсон юм. 

Харин АНУ-ын хувьд хамгийн сүүлд "Little Red Riding Hood" (2011) хэмээх кино гаргасан нь үлгэрийн гэхээс илүү аймшгийн бүтээл болжээ. 

 

Улаан малгайт

11"Маргад эрдэнийн хот" ба "Озын шидтэн"

 

1900 онд олны хүртээл болсон "Озын шидтэн" зохиол нь Америкийн түүхэн дэх хамгийн алдартай хүүхдийн зохиолд тооцогддог. 

Харин 1939 онд Александр Мелентьевич Волков хэмээх ЗХУ-ын хүүхдийн зохиолч тус номыг орос хэлэнд хөрвүүлэхдээ мөн зарим нэг зүйлсийг өөрчилснөөр эцэст нь "Маргад эрдэнийн хот" хэмээх арай өөр бүтээл "төрсөн" байна. Тэрхүү өөрчлөлтөөс дурдвал гол дүрийн охины нэр нь Дорот Гэйлээс Элли Смит хэмээн солигдсон байна. 

1994 онд ОХУ-ын гаргасан "Маргад эрдэнийн хот" кино нь үзэгчдээс муугүй үнэлгээ авсан бол Холливудын 1939 онд гаргасан "Wizard of Oz" (1939) кино нь бүх цаг үеийн шилдэг уран зөгнөлт бүтээлд тоцоогддог билээ. 

 

"Маргад эрдэнийн хот" ба "Озын шидтэн"

12Цасан хатан

 

Бас нэг Ханс Кристианы алдартай үлгэр болох Цасан хатнаар анх 1957 онд Зөвлөлтийн уран бүтээлчид хүүхэлдэйн кино хийсэн бол Британийн хувилбар нь арай хожуу буюу 1995 онд нээлтээ хийжээ. 

 

Цасан хатан

13"Tom and Jerry" ба "Ну, погоди!"

 

АНУ болон ЗХУ-д томчууд, хүүхдүүдийг хөгжөөж ирсэн энэ хоёр алдартай хүүхэлдэйн кино нь үнэндээ хоорондоо ямар ч холбоогүй. Гэхдээ аль аль нь "махчин амьтан биеэр жижиг мэрэгчийг идэхээр хөөдөг" гэх санаан дээр тулгуурлаж зохиолоо бичсэн тул хоёулаа нэг эх сурвалжаас санаагаа авсан гэх сэтгэгдэлийг өөрийн эрхгүй төрүүлдэг. 

 

"Tom and Jerry" ба "Ну, погоди!"
https://www.caak.mn/view/8288805/
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen