Анхны олимпын трансжендер тамирчны бүтэлгүйтэл ба эхлэл

Анхны олимпын трансжендер тамирчны бүтэлгүйтэл ба эхлэл

 

2021 оны зургаадугаар сарын 21-ний өдөр. Шинэ Зеландын олимпын хороо 43 настай хүндийг өргөгч Лорел Хаббард Токио-2020 олимпод өрсөлдөхөөр эмэгтэйчүүдийн шигшээ багт шалгарсныг зарлав. Ингэж Хаббард олимпын их наадамд оролцох анхны трансжендер тамирчин болов.

Харин даваа гарагт /2021.08.02/ тэрбээр олимпын дэвжээн дээр анх удаа гарлаа. Лорел гурван оролдлогын дараа 125 кг босгыг давж чадалгүй, 0.00 оноотой олимпыг орхихоор болсон ч тэрбээр түүхэнд бичигдэж байна.

Хаббард өөрөө ч амжилт үзүүлж чадаагүйдээ харамсахгүй байна. Учир нь түүний хэлснээр, “адал явдлынх” нь  гол зорилго медаль бус шинийг сурталчлах явдал байжээ. Спорт төдийгүй, дэлхий дахин нээхээс эмээж буй тэр шинэ зүйлийг.

Гэхдээ Шинэ Зеландын энэ тамирчин цорын ганц трансжендер биш. АНУ-ын скейтбордын тамирчин Алана Смит, Канадын хөлбөмбөгч Куинн өөрсдийгөө эмэгтэйд тооцдоггүй ч гэхдээ Хаббардаас ялгаатай нь эмэгтэйчүүдтэйгээ өрсөлдөж байна.

Хэрхэн ийм зүйл болов?

Бүх зүйл энгийн. Шинэ Зеландын төлөөлөгч Олон улсын олимпын хорооноос тавьсан бүх нөхцөл, шаардлагыг амжилттай биелүүлжээ.

Трансжендерүүдэд тавьдаг шаардлага маш ойлгомжтой. Нэгт, албан ёсны бичиг баримтад хүйсийг “эмэгтэй” гэж заасан байх, хоёрт, тамирчдын цусан дахь тестостерон буюу эр дааврын төвшин олимп болох хүртэлх нэг жилийн хугацаанд 10 наномоль/литр-ээс даваагүй байх учиртай.

Мэс засал хийлгэх шаардлагатай юу?

Тамирчдад мэс засал хийлгэсэн байх шаардлага тавьдаггүй.

Харин Лорел Хаббард 2012 онд хүйсээ солиулах мэс засал хийлгэж байжээ. Үүнээс өмнө тэрбээр Гэвин нэртэй эрэгтэй тамирчны хувиар хүндийг өргөж байсан бөгөөд улсынхаа дээд амжилтыг тогтоож байв.

Харин эмэгтэй болсноосоо хойш 35 настай, булчингийн өндөр жинтэй Лорел хүндийг өргөлтөө үргэлжлүүлэв. 2017 онд 100 хувь өөрчлөгдсөн Хаббард дэлхийн аваргын мөнгөн медаль хүртэж, 2019 онд Номхон далайн спортын наадамд түрүүлжээ.

Токиод ирэх замаа тэрбээр 2020 онд заслаа. Тэрбээр Дэлхийн цомд эмэгтэйчүүдийн 87 кг-д аваргалав.

Түүний энэ бүх амжилт хөгжөөн дэмжигчдийг шоконд оруулсан. Гэхдээ коронавирусний цар тахал, нэг орноос оролцох тамирчдын тоог хязгаарласан ч дэлхийн рейтингийн үл харгалзан Лорен Шинэ Зеландын шигшээд үлджээ. Олимпын бүхий л дүрэм, журмыг чандлан сахих үүрэгтэй Олон улсын олимпын хороо яагаад трансжендер тамирчдын тестостероны төвшинг 10 наномоль/литр байхыг зөвшөөрснийг тайлбарлаж чадахгүй л байна. Гэтэл байгалиасаа эмэгтэйчүүдийн тестостерон дааврын төвшин 3 наномоль/литр-ээс хэтэрдэггүй байна. Харин эрчүүдийн энэ үзүүлэлт 30 наномоль/литр хүрдэг гэнэ.

Хөнгөн атлетикт эмэгтэй тамирчдын тестостероны төвшинг 5 наномоль/литр-ээс илүүгүй байхаар тогтоосон байдаг. Үүнийг олимпын аварга Кастер Семеня батална. Байгалиасаа эр дааврын өндөр төвшинтэй төрсөн түүнийг Токио хүлээн аваагүй.

Бэлгийн бойжилт гүйцсэн хүн тестостерон дааврыг дарангуйлсан ч давуу байдлаа хадгалан үлддэг байна.

Гэвч XXI зуунд энэ асуудал хүмүүсийн санааг тэр бүр зовоохоо больжээ. Хүний эрхийн асуудал олонхын байр суурийг ялна. Хаббардын оролцоо нээхийн үнэхээр үл хүсэх тэр шинэ зүйлийг зөвхөн эхлэл нь болж байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen