Оросууд сансарт аялж жуулчлах үнэ тогтоосноо зарлалаа

 

ОХУ сансрын аялал жуулчлалын үнийг тогтоосноо зарлалаа. Үүнийг "KosmoKurs" компаний захирал Павел Пушкин тайлбарласан тухай "РИА Новости” мэдээлсэн байна. Пушкин "Аялал 200-250 мянга орчим долларын үнэтэй байна. Үнийг тохиролцож болно. Тасалбарын захиалгыг ирэх жилээс эхлүүлэхээр төлөвлөж байна” гэв.

"Тасалбарын үнэ төслийн эцэст тохируулга, туршилт хийхээр өөрчлөгдөж магадгүй. 2018 онд захиалгаа өгч билет авах хүмүүсийг туршилтад хамруулна” хэмээн Пушкин хэлсэн байна.

Пушкины үгээр, төслийн нийт өртөг 150 сая доллар байх аж. Мөн тэрбээр алдартай кино жүжигчин, улс төрчид болон бусад алдартай хүмүүс анхны турполетод /сансрын аялалд/ явж болно гэж тэмдэглэжээ. Олон дахин ашиглах нислэгийн тээврийн хэрэгслийг ОХУ-ын хувийн хэвшлийн хөрөнгө оруулагч компани "KosmoKurs" бий болгох гэнэ.

М.Баяр

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen