"Залуу” насныхаа зургаар гоёсон Т.Нансалмаа

“Эмэгтэй хүний залуу нас 18–35 хүртэл маш богинохон” гэж Т.Нансалмаа Mongolian next top model нэвтрүүлгийн үеэр хэлж байсан нь өнөөдөр бараг л афоризм мэт хэллэгддэг болжээ.

Тэгвэл тэрээр яг тэр үеийнхээ зургийг цахим хуудаснаа оруулж, сошиал найзууддаа сонирхуулжээ.


Т.Нансалмаа хатагтайн хувьд On’n Off-р овоглосон олон ажлыг шоу бизнесийн хэмжээнд хийсэн бүтээлч хатуу ээж, хайранд бөмбөрч өссөн хүүхэд нас, салбар салбарын анхдагч хамт олон гээд чимэх зүйл олон. Монголын анхны продакшн On’n Off, анхны фм 102,5, анхны хувийн чөлөөт телевиз 25 сувгийг үүсгэн байгуулсан С.Ононбат, Ч.Чадраабал, З.Алтай нартай тэрээр хамтран ажиллаж байсан гэдгийг нь харахад л түүний эргэн тойронд тэр бүр олон нийтийн нүдэнд ил гараад байдаггүй нэгэн үеийнхэн тэр аяараа зэрэгцэн оршиж байгааг нь мэдэрч болно.
Оюутан байхдаа Улаанбаатар сонинд ангийнхантайгаа хамт “Улаанбаатарын үдэш” тусгай дугаар нээж, Монголдоо л анхны загварын бүтэн дугаар гаргаж байжээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen