ШТС-ын агуулах хадгалах савнаас хүний цогцос олджээ

 

 Дорнод аймгийн Хэрлэн сумын гурав дугаар багийн “Чулуут” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 5 км-т/ Шатахуун түгээх станцын агуулахын 50 тонны шатахуун хадгалах саванд хүний цогцос байж болзошгүй тухай дуудлагыг 07.21-ний өдрийн 08.50 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 08.57 цагт очиж, нэр, нас тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гаргаж, Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн даргад шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen