Барилгаас үсэрч амиа хорлохыг завджээ

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багийн “Силикат” хорооллын барилгаас эмэгтэй хүн үсрэх гэж байна гэсэн дуудлагыг өчигдөр /2021.02.14/ 17:01 цагт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 3 км замыг туулан 17:06 цагт очиж тус сумын харьяат иргэн 36 настай эмэгтэй Н-г Хуучин тоосгоны үйлдвэрийн барилгаас үсрэх гэж байсныг буулгаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Тэрбээр гэр бүлийн маргааны улмаас амиа хорлохыг завджээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen