Швейцарийн Ерөнхийлөгч шигшээ багийн ялалтаа "Агуу түүхэн үйл явдал"-аар нэрлэв

Швейцарийн Ерөнхийлөгч шигшээ багийн ялалтаа "Агуу түүхэн үйл явдал"-аар нэрлэв

 

Швейцарийн Ерөнхийлөгч Ги Пармелен "Евро-2020" тэмцээний шөвгийн 8-д үлдсэн үндэсний шигшээ багтаа твиттерээр баяр хүргэв. 

"Ёстой гайхалтай тоглолт! Дэлхийн аваргуудыг ялсан Швейцарийн шигшээ багт баяр хүргэе. Ялалтын буухиаг цаашид үргэлжлүүлэгтүн!" хэмээн тэр бичжээ.

Бухарестийн төв цэнгэлдэхэд Швейцарийн шигшээ баг дэлхийн аварга Францтай тоглохдоо үндсэн цагтаа 3:3 харьцаатайгаар тэнцээд тоглолтын дараах торгуулийн цохилтоор 5:4 харьцаатайгаар ялсан юм. Швейцарийн хаалгач Ян Зоммер шийдвэрлэх үед Килиан Мбаппегийн цохилтыг хааж чадлаа. Швейцаричууд ийнхүү анх удаа Европын хөлбөмбөгийн аваргын тоглолтын хагас шигшээд шалгарч байна. Тэд Испанийн шигшээ багтай долоодугаар сарын 2-нд Санкт-Петербургийн цэнгэлдэхэд хүч үзнэ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen