Өөрсдийн эрх ашгийн төлөө өлсгөлөн зарласан АН-ынхан УОК-ын шийдвэрийг зөрчиж, давуу эрх эдэлж байна

 

 Өөрсдийн эрх ашгийн төлөө өлсгөлөн зарласан АН-ынхан УОК-ын шийдвэрийг зөрчиж, давуу эрх эдэлж байна

 

АН-ынхан дотоод асуудлаа шийдвэрлэж чадахгүй, ард түмний төлөө бус өөрсдийн эрх мэдлийнхээ төлөө Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад хоёр хоноод байна. Тухайлбал, намынхаа дотоод асуудлыг хангаж чадаагүйн улмаас зөрчилдөөн үүсч намаас сонгуульд нэр дэвших болоод буй С.Эрдэнийг хүлээн зөвшөөрөөгүй улмаас ийн асуудал үүсээд буй.  

Цар тахлаас үүдэн улс орон даяар иргэд хатуу хөл хорион дунд сар гаруй хугацаанд УОК-ын зааварчилгаар аж төрж амьдарч байхад УИХ-ын гишүүд өөрсдийн эрх ашгийн төлөө УОК-ын шийдвэрийг зөрчин төв талбайдаа өлсгөлөн зарлаж байгаа нь шударга бус үйлдэл болж байна. Тэдний өлсгөлөн зарлаж байгаа зорилго бол АН-аас Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд бүртгүүлэх хүсэлттэй холбоотой.

Монголын Сонгуулийн Ерөнхий холбоо АН-аас С.Эрдэнийг сонгуульд нэр дэвшүүлэхээр албан ёсоор бүртгэчихсэн.  Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуяг нэр дэвших боломжгүй болсон гэсэн үг юм.

Гэтэл АН-ын бүлгийн нэр бүхий гишүүд төв талбайд дархан эрх ярьсаар жагсаж байна. Чухамдаа УОК-ийн шийдвэрт “Төв талбайд цуглаж, өлсгөлөн зарлаж болно” гэсэн зүйл заалт байхгүй. Өөрөөр хэлбэл АН-ынхан иргэний үүргээ болон улс төрчдийн ёс зүйгээ умартан Жагсаал цуглаан зохион байгуулж, Зөрчлийн тухай хуулийг зөрчиж байна.  

УИХ-ын гишүүд “УИХ-ын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” хэмээн төрийн сүлдэндээ тангараг өргөдөг. Тэгвэл өнөөдрийн талбайн өлсгөлөн бол ард түмний бус  Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн  Н.Алтанхуягт зориулсан жагсаал болж байгаа хэрэг.

Хуульд зааснаар УИХ-ын гишүүдэд зарим зүйл дээр бүрэн эрх бий. Гэвч тэдгээр  бүрэн эрхийн дунд хууль зөрчих, ковид цар тахлын үед УОК-ийн шийдвэрийг үл хүндэтгэх, ард түмнээ талцуулан, төөрөгдүүлэх, ард түмний нэрийг барьж өөрсдийн эрх ашгийн хүрээнд суулт зарлах гэсэн ямар ч зүйл заалт байхгүйг онцлох хэрэгтэй болов уу.

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen