Гишүүдийн тойрогт ₮5 тэрбумыг хуваарилах санал гаргасан хүн нь Ц.Даваасүрэн өөрөө
МАН-ын хуралдаанаар УИХ-ын гишүүдийн тойрогт таван тэрбумыг хуваарилах санал орж ирж, талцал маргаан үүссэн гэх мэдээлэл цацагдаад буй юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээр ахлуулсан төсвийн ажлын хэсгийн гишүүдээс ЗГ-ын төсвийг задалж тойрогт хөрөнгө босгох санал гаргасан аж.
Тэр тусмаа Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн өөрөө оруулж иржээ.
Гэвч энэхүү санал дээр маргаан үүсч, дэмжигдээгүй байна.
Харин ирэх 2025 оны төсвийн төслийг Засгийн газрын оруулж ирснээр нь батлах эсэх санал хураалт явагдаж, дэмжигдсэн аж. УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцоогүй юм.
Ташрамд, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн зөвлөхөөр ХХААХҮ-ийн сайд асан Х.Болорчулуун ажиллаж байгаа гэх мэдээлэл бий.
https://eguur.mn/543205/