Төв талбайд өлсгөлөн зарласан С.Ганбаатарын “жүжгийн найруулагч” Х.Баттулга байв уу?

Төв талбайд өлсгөлөн зарласан С.Ганбаатарын “жүжгийн найруулагч” Х.Баттулга байв уу?

 

Эрдэнэт үйлдвэр, Тавантолгой, Оюутолгой төсөл ярьж, тэмцэж, ард түмнээр бамбай хийж, өдий хүрсэн хүн бол УИХ-ын гишүүн С.Ганбаатар. Ард түмэн, шударга ёс ярьсаар ХҮН-д орж байсан тэрээр 2017 онд Эрдэнэтийн 49 хувийг төр эзэмших ёстой гэж ярьсаар МАХН-ын гишүүн болж байв.

МАХН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, Эрдэнэтчүүдийн итгэлийг хүлээсэн С.Ганбаатар УИХ-ын гишүүн болоод хамгийн түрүүнд хийсэн ажил нь шударга тэмцэгчийнхээ дүрийг ард түмэнд харуулах байв. Харамсалтай нь С.Ганбаатар  өөрийнхөө эрх ашгийн төлөө сонгогчидоо хөсөр хаясан нэгэн болж хувирлаа.

 

Өнгөрсөн хоёрдугаар сарын дөн өвлийн хүйтнээр Төв талбайд “Оюутолгойгоо буцааж авах өлсгөлөн” нэртэй суулт хийсэн. Харин түүний уг суулт, өлсгөлөнгийнх нь ард Ерөнхийлөгч Х.Баттулга байж дэглэлттэй “жүжиг”-ийг нь найруулсан  гэх хардлага олон нийтийн дунд өрнөж байна.

Мөн өчигдөр МАН, МАХН хоёр нэгдэх түүхэн үйл явдалтай зэрэгцэн УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-аас гарахаа мэдэгдсэн. Гэвч тэр даруйдаа АН-ын гишүүнээр элсэж, хүчээ өргөхөө мэдэгдсэн нь Төв талбайд суулт зарласан үйл явдал Х.Баттулгын найруулсан жүжиг байсан гэдгийн нотолгоо болов. Түүний энэ хүсэлтийг Ц.Тувааны талын буюу албан ёсны тамга тэмдэггүй АН-ын дарга О.Цогтгэрэл ёслол төгөлдөр хүлээж авсан нь дээрх хардлагыг батлалаа.

 

Учир нь, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Х.Баттулгын дэмжлэгээр АН-ын дарга болсон гэдгийг монголчууд мэднэ. Тиймээс С.Ганбаатар итгэж сонгосон Эрдэнэтчүүд, итгэл хүлээлгэсэн намын нөхдөөсөө урваж, АН-ын гишүүн болсон нь Х.Баттулгын дахин өөр нэгэн ээлжит алхам байсан бололтой юм.

МАХН-ын дарга Н.Энхбаяр “С.Ганбаатар дарга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй. Харин нутгийн ах Х.Баттулгыгаа дэмжинэ гэж би бодож байна. Надтай зөвлөлдөхгүйгээр байр сууриа илэрхийлсэн” гэсэн.

 

Мөн С.Ганбаатарыг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр дарга болон МАХН-ынхан нэр дэвш гэсээр байгаад дэвшүүлсэн. Тэр үеэс хойш уулзаагүй, нүүр халуун байсан. Одоо ингээд уулзаж байхдаа уучлалт гуйж байна гэж хэлсэн. Энэ үед Х.Баттулга Ерөнхийлөгч С.Ганбаатар нэр дэвшиж санал хуваасны дүнд би Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Тэр утгаараа МАХН-д баярласан гэдгээ Х.Баттулга Ерөнхийлөгч илэрхийлсэн хэмээсэн билээ.  

Тэгвэл УИХ-ын гишүүн  С.Ганбаатарын “Шаардлагатай бол өөрийгөө шатаана” хэмээж, араасаа гурван ч залуугийн амь авч одсон өлсгөлөнгийх нь ард Ерөнхийлөгч Х.Баттулга байсан уу гэдэг анхаарал татаж байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen