АН-ын хоёр талд нэр дэвшүүлж байгаа нь үймээн самуун дэгдээх зорилготой юу

 

АН-ын хоёр талд нэр дэвшүүлж байгаа нь үймээн самуун дэгдээх зорилготой юу

 

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд өрсөлдөх намууд нэр дэвшигчээ маргааш орой гэхэд СЕХ-д бүртгүүлэх учиртай. МАХН МАН нэгдсэнээр гурван хүн нэр дэвшүүлэх эрхтэй. МАН-ынхан тавдугаар сарын 2-нд цахимаар хуралдаж нэр дэвшигчээ тодруулна. ХҮН ч мөн адил хэд хэдэн хүнээс сонголтоо хийнэ. Харин АН-ын хувьд өнгөрсөн оны сүүлчээс хойш С.Эрдэнийн АН, Ц.Тувааны АН гэж хоёр хуваагдсанаас хойш одоог хүртэл хоёр талд нэр дэвшүүлэх үйл ажилагааг явуулж байна.
Улсын Дээд шүүхээс С.Эрдэнийг АН-ын дарга хэвээрээ гэж шийдсэн гэж буй. Тэгвэл С.Эрдэнийн АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сунгаандаа С.Эрдэнэ өөрөө нэр дэвших бол мөн Р.Амаржаргал, Л.Гүндалай, Ц.Оюунгэрэл нар өрсөлдөж байгаа. Харин Ц.Тувааны буюу цаасан О.Цогтгэрэлийн АН-аас МАХН-аас татгалзаж АН-д элссэн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарыг Д.Ганбат, Х.Тэмүжин нартай өрсөлдүүлж байгаа гэх. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга ийн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг хамт нэр дэвшүүлэхээр шахсаны цаана маш том будлиан байгаа хэмээн олон нийт дүгнээд буй..
СЕХ-оос С.Эрдэнийн намын нэр дэвшигчийг бүртгэхээр Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар гудамжинд үймээн, самуун дэгдээх зорилготой гэх таамаг олон нийт дунд өрнөж байна. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн сонгуулийн Х.Баттулга нарын дэглэсэн жүжиг энэ удаа хэр газар авах эсэхийг цаг хугацаа тун удахгүй бидэнд харуулна.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen