Дархан аварга А.Сүхбат торгуулжээ

Дархан аварга А.Сүхбат торгуулжээ

 

Увс аймгийн Өндөрхангай сумын Хан хөхий нуруу байгалийн цогцолборт газар руу зөвшөөрөлгүйгээр буутай нэвтэрснээсээ болж, УИХ-ын гишүүн асан, Дархан аварга А.Сүхбат нэг сая төгрөгөөр торгуулжээ.

Тодруулбал, Хан хөхий нуруу байгалийн цогцолборт газар руу А.Сүхбат нарын арван хүн ангийн зориулалттай буу авч явж болзошгүйг байгаль хамгаалагч илрүүлсэн байна.

Ингээд дээрх зөрчилд Хан Хөхий нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаанаас А.Сүхбатыг ямар нэг ан хийгээгүй, зөвхөн зөвшөөрөлгүйгээр буутай нэвтэрсэн гэх үндэслэлээр нэг сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen