Засгаас санхүүжээгүй гэж зарлах тусам баригдсаар байгаа "Карантин 14"

 

Цар тахлын голомтыг хумих зорилготой 14 хоногийн хатуу хөл хорио Монгол даяар үргэлжилж байна. Энэ үеэр олон нийтийг сэргэээж, соён гэгээрүүлэх, уйдаахгүй зорилгоор "Карантин 14" гэх шоу нэвтрүүлэг томоохон телевизүүдийн эфирийг өдрийн турш гардаг болсоор даруй хэд хонов. 

 Хэдэн арван хүний хөдөлмөрөөр бүтэж буй энэ шоуг телевизүүд нийгмийн хариуцлагын хүрээнд гэж мэдэгдэж байгаа. Гэвч бодит байдал дээр тийм биш. Өнөөдөр арилжааны телевизүүд нэвтрүүлэг бэлтгэх зардал өндөр, нийгмийн хариуцлагын хүрээнд хэдэн цагийнхаа эфирийг гаргаж, дээр нь үнэтэй урлаг соёлын оддыг үнэтэй харшид 14 хоног байрлуулан ажиллуулах нь үнэ төлбөргүй гэдэгтэй нийцэхгүй. "Карантин 14"-ийг Засгийн газар санхүүжүүлж буй. Шоуны хөтлөгчид өдөр бүр "Энэ шоу бол телевизүүд нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа" гэж зарласаар байгаа нь санхүүжүүлэгчээ улам бататгаад байгаа хэрэг юм. 

Нөгөө талаар энэ нүсэр шоуг Засгийн газраас хэдэн төгрөгөөр санхүүжүүлж байна вэ. Шоу үр дүнгээ өгч байна уу гэж эргэлзэх олон ч байгаа юм. 

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen