IPTV-үүдийн хүүхэд, гэр бүлийн киног үнэгүй болгох тухай хүсэлт илгээжээ
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хүүхэлдэйн, хүүхдийн, инээдмийн, гэр бүлийн киног нийгмийн хариуцлагын хүрээндээ үнэ төлбөргүй болгох, иргэдийг гэртээ байх хөшүүрэг, гэр бүлийн уур амьсгалыг бүрдүүлэх, инээдээр дархлаа дэмжих боломжоор хангах үүднээс Юнивишн ХХК, Скаймедиа ХХК-иудад хүсэлт илгээжээ.
Харилцаа холбооны зохицуулах хороо энэ санаачлагыг дэмжин, тухайн аж ахуйн нэгжүүдэд мөн хүсэлт гаргахаар болсон байна.
Үзэгч, хэрэглэгчдийн зүгээс DDISH, MNBC телевизүүдийг энэ уриалгад нэгтгэхийг хүсч буйгаа илэрхийлсээр байгаа бөгөөд IPTV-үүд нийгмийн хариуцлагын хүрээнд дээрх хүсэлтийг хүлээн авна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.