МАНСУУРУУЛАХ БОДИС ХЭРЭГЛЭСЭН ҮЕДЭЭ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОЖ ЯВЖЭЭ
Амралтын өдрүүдэд цагдаагийн алба хаагч мансууруулах бодис хэрэглэсэн үедээ машин жолоодож явсан этгээдийг илрүүлжээ.
Тодруулбал, алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 103 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцжээ.
Мөн хяналт шалгалтын үеэр Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч П.Цэрэндорж нь “T.Estima” маркийн автомашиныг зогсоож шалгахад жолооч А нь мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсныг илрүүлж харьяа цагдаагийн хэлтэст шилжүүлэн шалгаж байна.