ШЕЗ: Өмгөөлөгчөөс мөнгө авсан гэх шүүгч нарыг өөрсдийн хүсэлтээр шалгуулах мэдэгдлийг өөрсдөд нь хүргүүлсэн

ШЕЗ: Өмгөөлөгчөөс мөнгө авсан гэх шүүгч нарыг өөрсдийн хүсэлтээр шалгуулах мэдэгдлийг өөрсдөд нь хүргүүлсэн

 

Өмгөөлөгч Б.Баасанцогт нэр бүхий 5 шүүгч, 6 шүүхийн захиргааны ажилтнуудын харилцах дансаар мөнгө шилжүүлсэн гэх баримтыг Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл ил болголоо. Тодруулбал, өмгөөлөгч Б.Баасанцогт нь 2017 оны есдүгээр сараас 2021 оны нэгдүгээр сарын 27-ныг хүртэлх хугацаанд нэр бүхий 5 шүүгч, 6 шүүхийн захиргааны ажилтнуудын данс руу 47 220 000 /Дөчин долоон сая хоёр зуун хорин мянга/ төгрөг шилжүүлсэн байна. 

Тиймээс ШЕЗ-өөс нэр дурдагдаад буй шүүгч болон ажилтнуудыг өөрсдийн хүсэлтээр шалгуулах мэдэгдлийг өөрсдөд нь хүргүүлжээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen