ШЕЗ-өөс өмгөөлөгч Б.Баасанцогтоос мөнгө авсан шүүгч нарыг шалгуулахыг шаарджээ
Өмгөөлөгч Б.Баасанцогтоос олон удаагийн үйлдлээр мөнгө шилжүүлж авсан шүүгч, шүүхийн ажилтнуудын нэрсийг Өдөр тутмын сонины эрэн сурвалжлах нэгдэлээс өнөөдөр ил болгоод байна.
Тус нийтлэлд шүүгч, шүүхийн нийт 11 ажилтан Б.Баасанцогтоос сая саяар хэмжигдэх мөнгө авсан байдаг аж.
Тэгвэл энэ асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нэр дурдагдсан шүүгч нарт хандаж шаардлага мэдэгдэл хүргүүлжээ. Тус мэдэгдэлд шүүгч, шүүхийн байгууллагын нэр хүндийг сэвтээж байгаа энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад шалгуулахыг хүссэн байна.
ШЕЗ мэдэгдлийг шүүгч нараас гадна харьяалсан шүүхүүдэд мөн хүргүүлж байгаа ажээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР