Сар шинийн барилдааныг орлох барилдаан өнөөдөр гарна
Энэ жилийн сар шинийн баярын үндэсний бөхийн барилдаан цуцлагдсан билээ. Тэгвэл "Монголдоо хайртай залуусын санаачлага" ТББ-аас санаачлан хөл хорио тогтоохоос өмнө бэлтгэсэн Монгол Улсын шинэ залуу Начин цолтнууд болон Даян бөхийн дэвжээний бөхчүүдийн халз барилдааныг өнөөдөр 16:00,20:00 цагуудаас UniLIVE-88, DDish-900 дугаарын сувгуудаар гаргахаар болжээ.
Монгол түмний хүсэн хүлээн байж үздэг сар шинийн барилдааныг орлож, үзэгч түмэнд хүрч буй тус барилдааныг бөхөд хайртай,
үндэсний бөхөө дээдлэгч та бүхэн хүлээн авч үзээрэй.




