Б.Жавхлан: Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт төсвийн мөнгөөр төр оролцохгүй

Б.Жавхлан: Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт төсвийн мөнгөөр төр оролцохгүй

 

 Ерөнхий сайд, Хотын дарга болон Засгийн газрын зарим сайд нар өнөөдөр барилгын салбарынхантай уулзлаа. 

Уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан ипотекийн хөтөлбөрийн талаарх мэдээлэл өгөв. Тэрбээр "Банкны салбар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 95 тэрбум төгрөгийн зээл гаргасны 66 хувь буюу 60 тэрбум төгрөг нь ипотекийн зээлд олгогдсон. Хөтөлбөр цаашид тогтвортой явах нь чухал. 

Үл хөдлөхөөс судалгаа авахад сард 32 мянган орон сууцны нэр шилждэг. Үүний 15 мянга нь шинэ орон сууцад орж буй иргэд байгаагаас 10 мянга нь ипотекийн зээлээр байр авдаг байна.

Арванхоёрдугаар сард 1700 хүсэлт ирснээс 1200-г нь хангасан. Цаана нь потенциалны 500 хүн байна гэсэн үг. Борлуулалтыг сайжруулахын тулд урьдчилгаа төлбөр 30 хувийг бууруулах асуудлыг хөнддөг. Гэхдээ энэ нь зээлдэгчийн сахилга батыг сулруулах, урт хугацаандаа эрсдэл үүсгэх магадлалтай. Иймд ойрын үед урьдчилгаа төлбөр нь 30 хувь хэвээрээ үргэлжилнэ.

Мөн урьдчилгаа 30 хувиас төр хөнгөлж болох уу, төрөөс хариуцаж болох уу гэж асуудаг. Үүнд тодорхой хариулт өгөхөд урьдчилгаа төлбөрт төсвийн мөнгөөр төр оролцохгүй. Та бүхний төлсөн татварын мөнгөөр өөр хэн нэгний барилгын зээлийн хөнгөлөлтийг хийж болохгүй" гэлээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen