Бидний амьдрал хэн нэгний зүүд ч байж болно...

Энэ цул хавтан, баганууд нь хэн нэгний даажигнал, тоглоом, эсвэл төсөл, Стенли Кубрикийн фанатуудын үйлдэл, эсвэл харь гариг, ер аль нь ч байсан надад бас л сонирхолтой. Ер боломж хязгааргүй юм. Яагаад гэж үү? Жирийн тоонуудыг сонирхож үзье.
Бидний мэддэг ертөнц нь гэрэл 93 тэрбум жил явж байж туулах
хэмжээтэй. Уг нь тэр гэрэл нь нэг гээд хэлэх төдийд манай дэлхийг бүсэлхээр нь 5, 6 тойрчихдог хурдтай гэж байгаа. Ийм гайхамшигт уудам орон зайд 200 тэрбум галактик бий.
Тэр 200 тэрбум галактикийн зөвхөн нэг нь болох манай Тэнгэрийн заадас/Сүүн зам-ийн нэг захаас нөгөө зах хүртэл гэрэл 100,000 жил явж туулна. Аугаа орчлонгийн 200 тэрбум галактикийн нэгхэн нь болох энэ Сүүн зам гэгдэх "бичил" орон зайд гэхэд л 100-200 тэрбум гариг бий. Тэдгээрээс амьдрал үүсэх магадлалтай, манай дэлхийтэй төстэй нь 6 тэрбум.
Ийм байхад харь гаригийн соёл иргэншилд эргэлзэх нь өөрийнхөө үхнэ гэдэгт эргэлздэгтэй адил юм.
Манай Нарны аймагт гэхэд амьдрал байж болох хэд хэдэн боломж байдаг байна. Тухайлбал, Санчир гаригийн хамгийн том дагуул Титан, бас тус гаригийн зургаа дахь том дагуул Энцеладус, Бархасбадийн дагуул Европа, мөн Ангараг гариг. Энэ орчлонд боломж төгсгөлгүй мэт. Зөвхөн манай галактикт манай дэлхийтэй ойролцоо нөхцөлтай 6 тэрбум гариг байна гэхээр.., цаана нь багадаа 200 тэрбум галактик байна. Галактик бүрд дунджаар 6 тэрбум амьдрал үүсэх боломжтой гариг байна гэж үзвэл 6 х 200 тэрбум = 1200 тэрбум амьдрал үүсэх боломжтой гариг гэсэн маш энгийн тооцоо гараад ирнэ.
Бас энэ хязгааргүй олон боломжит харь гаригийн соёл иргэншилээс орон зайн өөр хэмжээст портал ашиглах чадвартай нь ч байж болно. Тийм бол бидний амьдрал хэн нэгний зүүд ч байж бас болно шүү дээ. Чухам энд л Эйнштэйний "Төсөөлөхүй бол оюун ухааны үндсэн шинж" гэсний утга илүү тод мэдрэгдэнэ.
Долоон бурхан одны дээхнэ хэсэгт харандааны үзүүр хатгах төдий цэгт тус бүрдээ хэдэн зуун тэрбум од бүхий 5000 гаруй глактик байгааг Хаббл дурангаар авсан байна. Хүн төрөлтний хувьд Ертөнцийн чинад руу хамгийн гүнд нэвтэрч чадсан нь тэр. Ганцхан цэгт шүү. Гэтэл тэнгэрийн энгээр тооцох аваас ... төсөөлөх гээд оролдоод үзэх хэрэгтэй юм. Тэгвэл боломж хязгааргүйн тухай арай өөр итгэлтэй болно.
Хуваалцах:

Сэтгэгдэл