Үнийн өсөлттэй холбоотой мэдээллийг зургаар баталгаажуулж илгээгээрэй
ШӨХТГ иргэдээс ирүүлэх гомдолтой холбоотойгоор тайлбар хүргүүллээ. Тодруулбал, иргэд өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ нэмсэн тухай мэдээллийг и-баримт апп ашиглан НӨАТ-ын баримтаа явуулна гэсэн буруу ойлголттой байгаа юм байна.
Тэгвэл тухайн хүнсний болон бараа бүтээгдэхүүний зургийг үнийн хамт баталгаажуулж аваад ШӨХТГ-т явуулж байж тухайн зах, худалдааны төв, дэлгүүрт яг ямар үнэтэй, ямар хүнсний бүтээгдэхүүн зарж байсныг мэдэх боломжтой болно. Өөрөөр хэлбэл, худалдан авагчийн явуулсан үнэ, зураг баримт болдог байна.