Z үеийнхэн Коби Брайантад хайртай

Судалгааны Morning Consult компаниас Z үеийнхэн буюу 13-23 насныхан дунд спортын сонирхлынх нь талаар судалгаа явуулжээ.

Асуулгад оролцогчдын  53 хувь нь л спорт сонирхдог гэж хариулсан байна. Тэдний 49 хувь нь америк хөлбөмбөгийн НФЛ, 47 хувь нь Хойд Америкийн сагсан бөмбөгийн НБА лигийн тоглолтыг үздэг гэжээ.

Харин дуртай сагсан бөмбөгч хэн бэ гэсэн санал асуулгад оролцогчдын ихэнх нь  Лейкерс багийн домог Коби Брайантыг сонгож, хоёрдугаар байрт Леброн Жеймс, гуравт Лионель Месси бичигджээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen