Г.Аюурзана: Үндэсний бичиг үсгээ жинхэнээс нь “Улсын бичиг” байлгая
1946 оноос хойш өнөөдрийг хүртэл монгол бичгийг "амьдаар нь" авч ирсэн өмнөд монголчууддаа бид талархдаг. Дундад улс шинэ “соёлын хувьсгал” эхлүүлж, мах цусны тасархай ахан дүүсийг маань ахин дээрэлхэж буй энэ өдрүүдэд бид улам илүү алсыг харах ёстой!
Босоо монгол бичгийн аврал нь Монгол улс өөрөө л байх түүхэн хариуцлага бидэнд тулгарав биш үү???
Өнөөдөр англиар цэвэрхэн ярьчихдаг залуустай Улаанбаатарын хаа ч таардаг. Харийн хэлийг хялбархан сурдаг монголчууд өөрийн бичгийг өөриймшүүлэхэд юухан байх вэ дээ! Залхуурал, мөнгө хөрөнгө гэх мэтийн арчаагүй шалтаг тоочихоо цэглэж, авч үлдэх ёстой бүхнээ ямар ч хамаагүй үнээр авч үлдэе ээ! Даруйхан монгол бичигтээ шилжье! Чингис хааныхаа “Улсын бичиг” гэж тунхагласан үндэсний бичиг үсгээ жинхэнээс нь “Улсын бичиг” байлгая аа!