Казахстанд “Хятад Казак толь бичиг” мэндлэв
26-нд, Астана хотноо Казахстаны Үндэсний Европ Азийн Их Сургуульд Казахстаны анхны "Хятад Казак толь” бичгийн нээлтийн ёслол болов.
Казахстаны Үндэсний Европ Азийн Их Сургуулийн хятад хэлний сургалтын төвийн дарга, профессор Дүкэн Масмухан гэргий Айнурын хамт тус толь бичгийг найруулж, хятад хэлний ердийн хэрэглээний 70 мянгаад ханз үсгийг хамруулан, эхний хэвлэлээр 2000 хувь хэвлэж, Казахстаны хятад хэлний сургалтын түүхэнд шинэ хуудас нээжээ.